“ӨВ СОЁЛ–УЛАМЖЛАЛ” АРДЫН УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМД

“ӨВ СОЁЛ–УЛАМЖЛАЛ” АРДЫН УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМД ЕРӨӨ СУМ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЛЭЭ.
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт болсон “ӨВ СОЁЛ-УЛАМЖЛАЛ” ардын урлагийн анхдугаар наадамд Ерөө сумаас ахмад, дунд, залуу 3 үеийн төлөөллөөс нийт 12 хүн “Буриад үндэсний бэр гуйх ёслол”-ын үзүүлбэрээр амжилттай оролцож Тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.
“Өв соёл–Уламжлал” ардын урлагийн наадам нь монголчуудын нүүдэлчин соёл, ёс заншил, үнэт өвийг олон нийт, тэр дундаа хүүхэд, залуу үед таниулан сурталчлах, өв соёлоо хамгаалан хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй нэн ач холбогдолтой юмаа.
Тус арга хэмжээг санаачлагч Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал демократ ахмадын холбооны хамт олонд талархал илэрхийлье. Амжилттай оролцсон нийт хүмүүстээ Ерөөчүүдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе.
“ӨВ СОЁЛОО ХАЙРЛАН ХАДГАЛЖ, ҮЕЭС ҮЕД ӨВЛҮҮЛЭН, ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТДАА БҮТЭЭЕ.”   

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency