ЕРӨӨ СУМ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, 2025 ОНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛЖ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.
2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 дугаар жарны Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж аймаг, сумын Засаг даргын гарын бэлгээ гардуулан өглөө. Баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хүрэлцэн ирж баяр хүргэж үг хэллээ.
Энэ өдөр:
1. Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:
Дөшийн Цэрэндолгор
2. Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор:
Баарааны Дулмаа
Банзрагчийн Төмөртогоо
Чойндонгийн Алтанцэцэг
Батчулууны Буянжаргал
Буяндэлгэрийн Алтанцэцэг
3. Зам тээврийн сайдын 2025 оны А/325 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шагнал “ОНЦ ТЭЭВЭРЧИН” хүндэт тэмдэг
– Балжинням Баянзул /Их инэстэй ХХК-ны жолооч/
4. Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын 2025 оны А/234 дугаар тушаалаар “Тэргүүний уурхайчин” тэмдэг
– Хотлойн Баясгалан (БТЕГол ХХК-ны уурхайчин)
– Давааням Мөнхзул (БТЕГол ХХК-ны уурхайчин)
5. Сэлэнгэ аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”
– Төрмөнхийн Баясгалан /БТЕГол ХХК-ны ажилтан/
– Батсуурийн Гантулга /Мянган цагаан туг компанийн үйлчилгээний ажилтан, Буурагчин багийн иргэн/
– Бат-Очирын Наранцэцэг
• Ерөө сумын Засаг даргын Жуух бичиг
Цэрэндондовын Ганбаатар нар шагнагдсан бол,
2025 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД:
1. Сумын аварга хамт олон
– Ерөө сумын 1 дүгээр цэцэрлэг
2. Боловсролын салбарын аварга ажилтан
– Ерөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн багш Пүрэвдоржийн Нямдорж
– Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын багш Түмэннасангийн Энхцэцэг
– Ерөө сумын 1-р цэцэрлэгийн багш Төмөрбаатарын Майцэцэг
3. Эрүүл мэндийн салбарын аварга ажилтан
– Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн багийн бага эмч Гантөмөрийн Эрдэнэтуяа
4. Төрийн захиргааны аварга ажилтан
– Засаг даргын Тамгын газрын хууль эрхзүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Баярсайханы Дашдэлэг
– Бугант тосгоны Захирагчийн албаны газрын даамал Хүрлээгийн Байгалмаа
5. Төрийн үйлчилгээний аварга ажилтан
– Бугант тосгон дахь Хүүхэд хөгжлийн төвийн арга зүйч
Дамдинсүрэнгийн Өнөржаргал
6. Сумын аварга малчин
– Тавин багийн малчин Далхжавын Ганбаатар
– Тавин багийн малчин Адьяахүүгийн Ширзагд
– Тавин багийн малчин Пэлжирийн Отгонжаргал
– Буурагчин багийн малчин Буяндэлгэрийн Түмэнжаргал
– Бугант тосгоны малчин Намсагийн Пүрэвдорж
7. Сумын аварга фермер
– Бугант тосгоны иргэн Дэмчигжавын Эрдэнэцогт
– Буурагчин багийн иргэн Уранчимэгийн Халиун
8. Сумын аварга механикжуулагч
– Ерөө хосолмол компанийн механикжуулагч, Буурагчин багийн иргэн Батзоригийн Ганцоож
9. Сумын аварга ногоочин
– Тавин багийн иргэн Шагдарын Энхцэцэг
– Бугант тосгоны иргэн Колягийн Энхцэцэг
10. Сумын аварга өрхийн үйлдвэрлэгч
– Буурагчин багийн иргэн Гүндээгийн Батдолгор
11. Худалдаа, үйлчилгээний аварга ажилтан
– Буурагчин багийн иргэн Доржийн Батмөнх
– Бугант тосгоны иргэн Рэнцэндоржийн Сүнжидмаа
–
12. Шилдэг сурагч
– Т.Бямбаагийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Пүрэвдоржийн Алдархишиг
13. Сумын алдарт уяач
– Тавин багийн иргэн Баатарсүрэнгийн Ганбаатар
– Тавин багийн иргэн Уртнасангийн Мөнх-Од
– Тавин багийн иргэн Мягмарын Чинзориг
– Тавин багийн иргэн Баатаржавын Хүрэлчулуун
– Бугант тосгоны иргэн Довчингийн Одбаяр
14. “Сумын мэргэн”
– Бугант тосгоны иргэн Дамиагийн Авирмэд
– Бугант тосгоны иргэн Шарын Хүрэлбаатар
– Бугант тосгоны иргэн Лувсаншаравын Дамдин
– Бугант тосгоны иргэн Дамбийгийн Батхүү
– Тавин багийн иргэн Лхамжав Зулбаатар нар тус тус шагналаа гардан авлаа.
Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн компаниуд, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ойн сан гээд нийт 48 аж ахуй нэгжүүд Ерөө сумын 585 ахмад, өндөр настанууддаа хүндэтгэл үзүүллээ. Ахмадуудад зориулан Дархан-Уул аймгаас ирсэн уран бүтээлчид болон Соёлын төвөөс “Урт наслахын ерөөл” хүндэтгэлийн тоглолтоор бэлэг барилаа.
НИЙТ ШАГНАЛ АВСАН ХҮМҮҮСТЭЭ ЕРӨӨЧҮҮДИЙНХЭЭ ӨМНӨӨС ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ. ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.