“ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” УРЛАГИЙН НААДАМ

ЕРӨӨ СУМАНД “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” УРЛАГИЙН НААДАМ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Соёлын төвөөс сумын Улаан загалмайн анхан шатны хороо, Спорт цогцолбортой хамтран сумын 1,2 дугаар малчдын дунд “ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” урлагийн наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулан явууллаа. Уг наадамд 1,2-р багаас нийт 3 багийн 40 гаруй малчид урлагийн 5 төрлөөр 7 номинацид авъяас чадвараа сорин оролцсоноос:
1. НАЙРАЛ ДУУ:
1- р байр: Хандгайт баг
2- р байр: Жанжин толгой баг
2. ГОЦЛОЛ ДУУ:
1- р байр: Хандгайт багийн малчин Б.Бямбадаваа
2- р байр: Жанжин толгой багийн малчин Ш.Тэмүүлэн
3- р байр: Хангайн даваан малчин н.Дамдин
3. ХОРШИЛ ДУУ:
1- р байр: Хангайн даваан малчин н.Дамдин, Алтанзул
2- р байр: Хандгайт багийн малчин Ц.Болд, М.Эрдэнэчимэг
4. ХӨГЖИМ:
1- р байр: Жанжин толгой багийн малчин З.Болормаа
2- р байр: Хангайн даваан малчин Лхагважаргал
5. ХАМТЛАГ БҮЖИГ:
1- р байр: Хандгайт баг
2- р байр: Жанжин толгой
6. ШҮЛЭГ:
1- р байр: З.Мөнхбаяр (Хангайн даваа баг)
2- р байр: М.Эрдэнэчимэг (Хандгайт баг)
3- р байр: Н.Оюунчимэг (Жанжин толгой баг)
7. ЯЗГУУР УРЛАГ:
1- р байр: Лхагважаргал (Хангайн даваа баг)
2- р байр: А.Ширзагд (Жанжин толгой)
3- р байр: Т.Батболд (Хандгайт) нар тус тус эзэллээ.
“ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД-2026” ШИЛЖИН ЯВАХ ЦОМООР: ХАНДГАЙТ БАГ-ийн малчид эзэлж ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ыг гардан авлаа.
Урлагийн наадмыг Ерөө сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос ивээн тэтгэн явууллаа.
Энэхүү наадамд баг хамт олноо амжилттай бэлтгэн оролцсон нийт малчиддаа Ерөөчүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлээд мал сүргээ онд мэнд оруулахыг хүсэн ерөөе.
Үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан Ерөө сумын Улаан загалмайн анхан шатны хороо, Спорт цогцолборын хамт олон болон Соёлын төвийн албан хаагчиддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЕРӨӨ СУМЫН СОЁЛЫН ТӨВ

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency