СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМААС “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР М.ШИНЭЧУЛУУН ЗАХИРАЛТАЙ СЭЛЭНГЭ БУУДАЙ ХХК ШАЛГАРЛАА.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Мягмарын Шинэчулуун захиралтай “Сэлэнгэ буудай” ХХК XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа. Тус шагналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Улсын Их хурлын гишүүн Д.Батбаяр болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ерөө сумын Засаг дарга Э.Одгарав нарын хамт хүндэтгэн хүлээлгэн өглөө.
”Сэлэнгэ Буудай” ХХК ны хамт олонд зориулж Ерөө сумын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, уртын дуучин, МУСТА С.Эрдэнэбат, морин хуурын дугуйлангийн сурагч Б.Ананд, МУСТА, АБТА, хөгжмийн багш Б.Ганболд нар мэндчилгээ хүргэлээ.
“Сэлэнгэ буудай” ХХК-ны хамт олондоо Ерөөчүүдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе.

   

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency