“ЕРӨӨ CUP-2026” МӨСӨН СУРЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “2023-2028” оныг Монголд зочилох жил болгон зарлах тухай 264 дүгээр тогтоолын хүрээнд өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний харвааны бүх төрөл зүйлийг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууны төлөвшилийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам бүр боловсронгуй болгон хөгжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ERUU CUP-2026” тэмцээн 1 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд Ерөө сумын Дааган дэлийн Тойромт нууранд 4 дэх жилдээ зохион байгуулагдан явагдлаа. Тэмцээнд Баян-Өлгий, Улаанбаатар, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудаас 150 гаруй харваачид ирж цэц мэргэнээ сорьсоноос:
Ахмадын харваанд:
1. Ө.БАЯНБААТАР\Дархан-Уул аймаг Шарын гол сум, Аймгийн мэргэн Спортын мастер\
2. Б.АМАРСАЙХАН \Улаанбаатар хот, Ахмад харваач\
3. Ш.ДАВААСҮРЭН \Орхон аймгийн Эрдэнэт хот, Ахмад харваач\
4. Т.МӨНХХИШИГ \Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгон, Ахмад харваач \
5. А.БАТЖАРГАЛ \Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Ахмад харваач \
Цуваа харваа:
1. н.ТҮМЭН-ӨЛЗИЙ \Төв аймаг Борнуур сум, Спортын мастер\
2. Н.АЛТАНСҮХ \ “Өлгий мэргэчүүд” багийн харваач, Аймгийн Дархан мэргэн \
3. Н.МӨНХБАТ \Хөвсгөл аймгийн Их уул сум, Спортын мастер, аймгийн бахлуур харваач\
4. Д.БАТ-ЭРДЭНЭ \Төв аймгийн, Аймгийн Дархан мэргэн\
5. П.ЧУЛУУН \Дархан-Уул аймгийн “Дархан цэц” багийн харваач, Спортын мастер\
Багийн харваа:
1. “ЗАЛУУЧУУД БАГ” \Ш.Пүрэвдорж ахлагчтай, Улаанбаатар хот\
2. “ДАРХАН ЦЭЦ” \Б.Ганбаатар ахлагчтай, Дархан-Уул аймаг\
3. “ДҮНЖИНГАРАВЫН МЭРГЭД” \Д.Бат-Эрдэнэ ахлагчтай, Төв аймаг\
4. “ӨЛГИЙ МЭРГЭЧҮҮД” \Н.Алтантулга ахлагчтай, Баян-Өлгий аймаг\
5. “МӨНГӨН ЗЭВ” \Д.Давгадорж ахлагчтай, Хөвсгөл аймаг\ тус тус шагнагдсан байна.
Багийн нийт дүнгээр ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН эзнээр Улаанбаатар хотоос оролцсон “ЗАЛУУЧУУД БАГ” шалгарлаа.
Хүрэлцэн ирж оролцсон харваачиддаа баярлалаа.

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency