Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой

2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт болсон Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын нээлтэнд Ерөө сумын ахлах бүлгийн бүжгийн “СОНДОР” хамтлаг, хүндэтгэлийн концертонд сурагч Ганзулын Маралгоо нар сум орон нутгаа төлөөлөн амжилттай оролцлоо. Энэ үеэр сурагч Г.Маралгоог Монголын Хүүхдийн Ордоны “ЭРДЭМ АЛТАН МЕДАЛЬ”-иар шагнаж урамшууллаа. Баярын үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүдийн унаа, хоолны зардлыг шийдвэрлэж өгсөн Ерөө сумын Засаг дарга Э.Одгарав болон Засаг Даргын Тамгын газрын хамт олондоо хүүхэд багачууд, эцэг эхчүүд, Соёлын төвийн хамт олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency