ЦЭНГЭЭТ БҮЖГИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО.

2025-2026 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн бүжгийн спортын ОДОД клубтэй хамтран Соёлын төвийн дэргэд Ерөнхий боловсролын сургуулийн Бага, дунд насны #Цэнгээнт бүжгийн хамтлагтай болох зорилгоор зохион байгуулсан цэнгээнт бүжгийн эрчимжүүлсэн 5 хоногийн сургалт амжилттай болж 8 бүжиг сурч дуусгалаа. Сургалтад хамрагдсан хүүхдүүддээ баярлалаа.
Сургалтыг зохион байгуулсан Дархан-Уул аймгийн бүжгийн спортын дасгалжуулагч, Монголын бүжгийн спортын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУ шүүгч, МУСТА Б.Нямдорждоо Ерөөчүүдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж ажлын амжилт хүсье. ЕРӨӨ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency