“СЭЛЭНГЭ СОЁЛ” ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ

                                                       

2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт болсон “СЭЛЭНГИЙН АЛТАН НАМРААР АЯЛАХУЙ” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан СЭЛЭНГЭ СОЁЛ эвент арга хэмжээ болон “Сэлэнгээр аялахуй” аялал жуулчлалын зөвлөгөөнд Ерөө бүсийн Соёлын төвийн албан хаагчид, өвлөн уламжлагчид болон ардын авьяастнууд оролцлоо. Ерөө Соёлын төвөөс Соёлын боловсролд “Археологийн малтлага судалгаа”-ны зурагт үзүүлэнг Орон нутаг сурталчлах танхимын ажилтан Nandia Nandin иргэдэд сурталчлан, сурагч Б.Марал-эрдэнийн “ЭСГИЙ УРЛАЛ”-ын бүтээлийг дэлгэн үзэсгэлэн гаргалаа. Урлагийн тоглолтод Соёлын төвийн хөгжмийн багш, МУСТА, АБТА Баасанбаа Ганболд , бүжгийн багш Д.Отгонжаргал, Соёлын төвийн дарга, МУСТА Болормаа Фельчир нар оролцлоо. Хамтран ажилласан Жавхлант Соёлын Төв, Бугант Соёлын Төв хамт олондоо болон зохион байгуулсан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье. ЕРӨӨ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН.

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency