ЕРӨӨ СУМЫН АХМАДУУД “ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР”-ЫН ӨДРӨӨР АХМАДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 55 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2025 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Олон Улсын Ахмадын баяр, Ерөө суманд Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, сэтгэл зүрх, ур чадвараа зориулсан ахмадуудад Ерөө сумын Засаг дарга Э.Одгарав, Ахмадын хорооны дарга Б.Оюунцэцэг нар гардуулан өглөө. Үүнд:
1. Монгол Улсын төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор:
• Цэрэнгийн Уранбилэг,
2. Монголын ХАА-н “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр
• ХАА-н Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Дэмбэрэлийн Уранбилэг,
3. Биеийн тамир, спортын 100 жилийн ойн медалиар Юндэнгийн Лхагвасүрэн,
4. Сэлэнгэ аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр:
• Түгжээгийн Гомбо
• Шагж Тунсар
• Цэдэндамба Равдан
5. Ерөө сумын Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр:
• Жоош Ганбат
• Насанбат Эрдэнэ
• Одгэрэл
• Загд Цолмон
• Түгжээ Дамдин
6. Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдэгээр:
• Р.Зоригт
• Лхагва Пүрэвээ
• Очир Түмэндаваа
• Даш Баасандулам
7. Ерөө сумын Иргэдийн Хурлын Хүндэт өргөмжлөлөөр:
• Ч.Оюунцэцэг
• Ч.Дулмаа нар шагнагдсан байна.
8. Монголын Соёлын ажилтаны Соёлын түшиг Холбооны “Соёлын алдар” тэмдэгээр:
• Л.Цэрэнханд
• У.Ганчимэг
• Б.Уранчимэг
• С.Түвшинжаргал нар шагнагдлаа.
Ахмадын баярт зориулан авъяаслаг ахмадууд, ардын авъяастанууд, хүүхэд багачуудын хамтарсан “ЕРӨӨ НУТГИЙН АХМАДУУД” хүндэтгэлийн концертоо тоглолоо. Тоглолтод оролцсон нийт авъяастанууддаа Ерөөчүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
ЕРӨӨ НУТГИЙН АХМАДУУДДАА ЭРҮҮЛ ЭНХ, САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency